-1

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА.

2015-07-03 12:00:27    |   86

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн Тамгын газрын 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Шүүхийн захиргааны хууль, ШЕЗ-өөс баталсан шүүхийн Тамгын газрын нийтлэг журамд заасны дагуу тус шүүхүүдийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах хамтарсан зөвөлгөөнийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн Тамгын газрын 2015 оны эхний хагас жилийн тайланг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн дэлгэрэнгүй танилцуулж, нийт шүүгч, ажилтнуудаас шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ажил хэрэгчээр санал бодлоо илэрхийлэхийг хүслээ.

Хамтарсан зөвөлгөөнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Оросоогийн Нарангэрэл, тухайн шүүхийн шүүгч Солтанмуратын Өмирбек, Өкейн Сауле, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн, тухайн шүүхийн шүүгч Бэгзийн Дамба, Надмидын Мөнхжаргал, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

\"\"

\"\"

Шүүгч, ажилтнууд шүүхийн Тамгын газрын 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцээд, ажлын үр дүнг \"сайшааж”, санаачлагатай ажилласныг тэмдэглээд, цаашид Шүүх байгуулах тухай хуулийг амжилттай хэрэгжүүлж, ажиллахыг хүсч, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Увс, Баян-Өлгий аймагт шүүгчдэд ажиллах боломж, бололцоог бүрдүүлэх чиглэлээр өмнөхөөсөө илүү санаачлагатай ажиллаж, ШЕЗ-д хандан, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын тоог нэмэгдүүлэх, шүүхийн албаны суудлын нэг автомашиныг нэмж шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахыг зөвлөж, зөвөлгөөнөөр яригдсан асуудлуудыг тухайн шүүхийн Тамгын газрын 2015 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

. . .