ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН УЛСАД АНХ УДАА ТОМИЛОЛТООР АЖИЛЛАА
2015-07-09 14:52:34 | 91Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын шүүхүүдээс анх удаа Баян-Өлгий аймагт шүүгдэгчийн шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд томилолтоор очин Х.Жанаргүл, О.Кенжебекэ нарт холбогдох эрүүгийн хэргийн 2 шүүх хуралдааныг зохион байгуулж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан \"Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг амжилттай хэрэгжүүлж, ажиллаа.
Шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын шүүхүүдээс анх удаа томилолтоор ажиллаж байгаа үед Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газар шүүн таслах ажиллагааны бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж, Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газартай нягт холбоотой ажиллаа. Шүүх бүрэлдэхүүнтэй 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн \"Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэхэд гарсан бэрхшээлт, цаашид анхаарвал зохих асуудлаар хамтарсан зөвлөгөөн хийж, холбогдох саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлээ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба