ШҮҮХИЙН ШИНЭЧИЛСЭН ВЭБ САЙТ WWW.BUKHO.COURT.GOV.MN АЛБАН ЁЁСНЫ ДОМАЙН ХАЯГТАЙ БОЛЛОО.
2015-07-22 16:59:13 | 78Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2015.07.01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн албан ёсны вэб сайтыг нэрийг шинэчлэх ажлыг зохион байгууллаа.
Тус шүүхийн вэб сайт www.davakh6.court.gov.mn гэсэн нэрээр 2015.07.01-нээс өмнө үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд хүргэж байсан бол шинэчилсэн шүүхийн цахим хуудас www.buko.court.gov.mn шинэ домайн нэрээр шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг түгээж эхэллээ.
Тус шүүхийн шинэчилсэн вэб сайтны нэрийн утга нь шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг явуулдаг нутаг дэвсгэрийн харъяалалыг илэрхийлсэн бөгөөд Баян-Өлгий, Увс, Ховд аймаг тус бүрийн нэрийн эхний үсгийн латин нэрийн товчлолыг авч, тогтооход хялбар хэлбэртэй байхаар сонгосон болно.