ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН УВС АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА.
2015-08-03 16:32:40 | 86
Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн томилолтоор Увс аймагт 2015.07.26–2015.07.29-ны өдрүүдэд нүүдэллэн амжилттай ажиллаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлтийг хангаж, эрүүгийн хэргийн 2 шүүх хуралдааныг Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулж, Увс аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс ирүүлсэн Н.Батдэлгэр холбогдох Эрүүгийн хуулийн 100.1, Ц.Майдар, Э.Хүрэлбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн яллагчаар татагдсан шүүгдэгч нарын эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангуулах ажлыг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газартай хамтран, ажлаа уялдуулан, амжилттай зохион байгууллаа.