-1

“ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”*-Г ДҮГНЭЛЭЭ.

2015-08-20 12:52:32    |   87


Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2015.08.11-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Дарга Д.Баасандорж, тус сумын Засаг даргын орлогч Б.Батсүх, сумын ЗДТГ-ын дарга Д.Ариунбилэг болон багийн Засаг дарга нартай ажил хэргийн уулзалтыг сумын \"Иргэний танхим”-д зохион байгууллаа.

      Уулзалтаар \"Хамтран ажиллах гэрээ”-ний хэрэгжилтийн байдлыг дүгнэсэн бөгөөд орон нутгийн засаг захиргаа, шүүхийн Тамгын газар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажлаа хэрхэн оновчтой уялдуулан зохион байгуулах, шүүхийн талаархи шинэ тутам мэдээллийг шуурхай хүргэх арга зам, шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрээр түгээж буй байдал, шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг хангаж буй байдал, хуулийн сурталчилгааг иргэдэд хүргэхэд хамтран ажиллах ажлын цар хүрээ, оны сүүлийн хагас жилийн хамтарсан ажлын төлөвлөгөөний талаар дүгнэн ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлаа нарийвчлан, багийн түвшинд иргэдэд хэрхэн хүрч ажиллах талаар зарчмуудаа тодорхойлж ажилласнаараа энэ удаагийн уулзалт үр дүнгээ өглөө.

. . .