БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОВ
2015-10-28 16:29:26 | 91Ховд аймгийн Засаг Даргын 2015 оны А/496 дугаар захирамжаар Байгаль орчныг хамгаалах тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах сарын аяны хүрээнд Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамруулан \"Бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил”-ыг зохион байгуулав. .
Энэхүү ажилд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд идэвх санаачилгатай оролцож, Магсаржав кино театрын дэргэдэх 4 замын уулзвараас хойш 12 дугаар цэцэрлэгийн хойд талын 3 замын уулзвар хүртэл замын 2 талаарх ногоон байгууламж, хагд ургамал, хог хаягдлыг цэвэрлэв.
. . .