ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН 10 ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
2016-02-02 12:55:33 | 80Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс сумдын хүүхдийн төлөө зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн зөвлөлдөх уулзалтыг Ховд аймгийн Жаргалант суманд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулаа.
Тус зөвлөлдөх уулзалтанд Ховд аймгийн 17 сумын Засаг Дарга, Засаг Даргын Тамгын газрын дарга нар болон сумдын нийгмийн ажилтнууд оролцсон бөгөөд энэ үеэр Ховд аймаг дахь шүүх, цагдаа, тахарын албанаас хүүхэд, гэр бүлийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар тус бүрийн чиг үүрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн энэ үеэр 2015 онд өрнөсөн шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг танилцуулж, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар орж, шийдвэрлэгдсэн гэр бүлийн маргаан, насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг хийж, сонирхсон асуултанд нь хариулт өгч, сум орон нутгийн хэмжээнд цаашид хамтран шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба