-1

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2016-03-09 09:35:02    |   91

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнтэй Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх \"Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг уулзлаа.

Тэрээр баруун аймгуудаар явж, тус сэтгүүлийн танилцуулгаа хийж, орон нутагт ажиллаж байгаа өмгөөлөгчдийн өмгөөлөх үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэн сурвалжилга хийж яваагаа танилцуулан шинэхэн дугаартай Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны талаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээс ярилцлага авч, шүүхийн шатанд өмгөөлөгчид хэргийн оролцогчдод эрх зүйн туслалцааг хэрхэн үзүүлж байгаа, шүүх хуралдааныг нээлттэй байдлаар зохион байгуулж, шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарч бай үр дүнгийн талаар харилцан ярилцаж, цаашид тус сэтгүүлтэй хамтран ажиллах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .