-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН О.ЗАНДРАА ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАВ.

2017-03-09 09:56:15    |   83

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан удирдамжийн хүрээнд Шүүхийн ерөнхий Зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавъяат хуульч О.Зандраа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны референт, ахлах шинжээч Ж.Өнөрбаяр нар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллав.

\"\"

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа шүүхийн шүүгч, ажилтнуудтай уулзаж, Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, харилцан ярилцлаа.

\"\"

\"\"

\"\"

Уулзалтын үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаад Төрийн дээд шагнал \"Алтан гадас” одон, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаад Төрийн дээд шагнал \"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г тус бүр гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .