ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
2017-05-26 12:29:30 | 93Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар зарлигаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Сайнбаярын Оюунжаргалыг томиллоо.
Тангараг өргөх ёслолын ажиллагаа 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 40 минут буюу морин цагт Ховд аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Ховд аймаг дахь сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, аймгийн хууль хяналтын байгууллагын төлөөлөл шүүхийн тамгын газрын ажилтнууд оролцож, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Шинээр томилогдсон шүүгч Сайнбаярын Оюунжаргалын шүүн таслах үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.