-1

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ.

2017-07-05 12:38:02    |   96

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, шүүхийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны эхний хагас жилийн статистикийн мэдээлэл, тайланг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд хүргүүлсэнтэй холбогдуулан \"Жаргалант телевизтэй хамтран шүүн таслах ажиллагааны мэдээлэлийг иргэдэд хүргэлээ.

\"\"

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь анхан болон завж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч нар оролцож, Ховд аймаг дахь шүүхүүдийн 2017 оны эхний хагас жилийн статистик, мэдээ мэдээлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа. Тайлангийн хугацаанд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх иргэд, байгууллагаас 441 нэхэмжлэл хүлээн авч 315 хэргийг шийдвэрлэсэн, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос 114 хүнд холбогдох 86 хэргийг хүлээн авч, 9 хүнд холбогдох 6 хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, 61 хэргийг хянан шийдвэрлэсэн, захиргааны зөрчлийн 156 материал хүлээн авч 139 хүнд хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулсан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэл 66 хүлээн авч 24 хэргийг шийдвэрлэсэн, Ховд Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэний 23 хэргийг шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэг 15 шийдвэрлэсэн тоон мэдээ гарчээ.


. . .