“ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДВЭЭР ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2015-05-18 15:24:02 | 99Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Татварын хэлтэстэй хамтран тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан \"Татварын тухай хууль, эрх зүйн зохицуулалт” сэдвээр дотоод сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Татварын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Эрдэнэбаяр удирдан явуулсан бөгөөд Татварын хуулийн дагуу татвар төлөгч татвар төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас сүүлийн 4 жилийн хугацаанд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн товч судалгааг танилцуулан , татвар төлсний ач холбогдлын талаар шүүхийн шүүгч, ажилтнуудтай сонирхолтой ярилцлага өрнүүлж, татварын эрх зүйн онцлог зохицуулалт, хуульд орсон зарим нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын татварын бодлогын талаар тодорхой ойлголт өглөө.