“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ БАРУУН БҮСИЙН ТӨВ ЗАХ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2015-05-22 10:16:21 | 100Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд сар бүрийн 4 дэх 7 хоногт \"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээг зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэх уламжлалыг тогтоогоод байгаа билээ.
Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас 6 дахь удаагийн \"Нээлттэй шүүх” арга хэмжээг Ховд аймгийн төвд орших \"Баруун бүсийн төв зах” дээр 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн тус арга хэмжээн шүүхийн веб сайт шинэчлэгдсэнтэй холбогдуулан шүүхийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй ажлын байран дээрээсээ хэрхэн авч болох, Shuukh.mn, davakh6vourt.gov.mn- сайтуудыг танилцуулж, ухаалаг гар утастай иргэдэд Shuukh аппликейшныг суулгаж өглөө.
Мөн энэ үеэр 6 дугаар тойргийн Тахарын албаны албан хаагчид хүрэлцэн ирж, иргэдэд Тахарын албаны зорилго, үйл ажиллагааг танилцуулах ажлыг хамтран зохион байгууллаа.