-1

“ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

2015-06-23 17:26:29    |   92

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн чуулганы хуралдаанаар \"Шүүх байгуулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болох \"Ховд ТВ”, \"Олон ястны ТВ”, \"Эко ТВ”, \"Жаргалант ТВ”, \"Ховдын толь” сонин, \"Ховдын мэдээ” сонины сэтгүүлчдэд мэдээлэл хүргэх зорилгоор \"Хэвлэлийн бага хурал” зохион байгууллаа.

\"\"

Хэвлэлийн бага хуралд Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Отгонтулга нар оролцож, \"Шүүх байгуулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан шүүхийн нэр томьёоны өөрчлөлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой онцлог зохицуулалт болон Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад нь хариулт өгч, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвлэлийн бага хурлын үеэр хийгдсэн мэдээллийг давталттайгаар гаргахаар тохиролцлоо.

 \"\"

\"\"

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .