Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-07-2020, 17:15   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 сарын 10-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм


            1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ж.Нуржанд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Нуржанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д тус тус зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулсан.  
            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар улсын яллагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.Айжанд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Айжанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.  
            4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Мандахад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Мандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан.
            5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.Ням-Осорт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Ням-Осорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  480 нэгж буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
            6. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  480 нэгж буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
            7. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Ганбаатарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  460 нэгж буюу 460000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
            8. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Энхмөнхөд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Энхмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 нэгж буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
            9. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулсан.
           
                        Тойм гаргасан:
                        ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
                        БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 83   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.07.26-2021.07.30 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.07.26-2021.07.30 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.07.05-2021.07.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.07.05-2021.07.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    August 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031