Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-07-2020, 12:05   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм


  • С.Катепийн нэхэмжлэлтэй “Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: С.Оюунжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  • Ц.Урнаагийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  • Ө.Оюунсүрэнгийн  нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  • Ш.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  • Х.Цэрмаагийн нэхэмжлэлтэй Ч.Ганбаатарт холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийн хөрөнгийн үнэ 6000000 төгрөг гаргуулж, төрөөс өгдөг хүүхдийн мөнгөний дансыг эхийн нэр дээр шилжүүлэх” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагч Ч.Ганбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
  • В.Мягмарын нэхэмжлэлтэй Л.Жадамбад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах өөрийн өмчлөлийн хөрөнгө болох 101 толгой бог малыг гаргуулах, хүүхдийн мөнгө авах эрхийг эхийн нэр дээр шилжүүлэх” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
  • Л.Баярбилэгийн нэхэмжлэлтэй Е.Будрагчаад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  • Д.Дүүрэнсарнайгийн нэхэмжлэлтэй С.Очирбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Эвлэрийн 2 сарын хугацаа олгож хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
  • Дарви мөнгөн аяга нарын нэхэмжлэлтэй Эбон тур ХХК-д холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
  •  Х.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй Сац гурван хайрхан ХХК-д холбогдох “101,269,800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: С.Оюунжаргал  
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
  •  Д.Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй Шим-Ус ОНАӨААТҮГазарт холбогдох “Эдийн засагч, орлогын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  
Даргалагч, шүүгч: С.Оюунжаргал
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
  •  С.Батмөнхийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  •  Ч.Энх-Амарын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  •  Д.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй, Д.Мөнх-Эрдэнэд холбогдох “Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  •  Д.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  •  Тайширын хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Энхболдод холбогдох “65,260,700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Х.Отгонжаргал
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14 ца 00 минут хүртэл хойшлуулав.
  •  Ч.Бат-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдорж нэхэмжлэлтэй, Монгол банкны Ховд салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох “Барьцааны эд хөрөнгө чөлөөлүүлэх” иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: С.Оюунжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  •  Г.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Хаан банкны Ховд салбарт холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс зээлийн үндсэн хүүг зогсоолгох тухай” иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 15 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: С.Оюунжаргал
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  •  Э.Мөнхдэлгэрэхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Эсба интернэйшнл ХХК-д холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мөнхдэлгэрэхэд шилжүүлэхийг даалгах, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мөнхдэлгэрэхэд шилжүүлэхийг даалгах, Эсба интернэйшнл ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Э.Мөнхдэлгэрт холбогдуулан Эсба интернэйшнл ХХК-иас гаргасан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны нэгдүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц захиалах 17 дугаартай гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны нэгдүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц захиалах 18 дугаартай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлтэст тооцуулах, нэмэгдсэн өртгийн албан татвар 44,001,524 төгрөг гаргуулах тухай Эсба интернэйшнл ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, Эсба интернэйшнл ХХК-иас нийт 2 орон сууцны үнэ, алданги 154,664,640 төгрөг гаргуулах өөрчилсөн нэхэмжлэлтэй” иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: С.Оюунжаргал
Шийдвэрлэсэн байдал: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  •  Д.Отгонзаяагийн нэхэмжлэлтэй Шим-Ус ОНАӨААТҮГазарт холбогдох “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,672,442 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 
Даргалагч, шүүгч: С.Оюунжаргал
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтүүдийг хангаж шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
Тойм гаргасан шүүх хуралдааны нарийн бичгийн    дарга: Б.Гантуяа
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 89   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.07.26-2021.07.30 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.07.26-2021.07.30 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.07.05-2021.07.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.07.05-2021.07.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    August 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031