-1

Ахмад шүүгч, ажилтнуудаасаа суралцлаа.

2019-10-21 12:29:47    |   88


  Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас Шүүхийн Ахмадын салбар хороотой хамтран, 2019 онд “Хамтран ажиллах ажлын төлөвлөгөө”-г боловсруулан ажиллаж байна.
   Монголын Шүүхийн Ахмадын Холбооны Дэд Тэргүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн Доржийн Тайванхүү 2019 оны 8 дугаар сарын 22 – 25-ны өдрүүдэд Ховд аймгийн шүүхэд зочлон ирж, ажиллав.
   Ховд аймгийн шүүхээс өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад шүүгч, ажилтнуудаасаа шүүхийн залуу, дунд үеийнхэн маань суралцаж, хамтарсан уулзалт хийж, ажлын арвин туршлагаас нь суралцлаа.
     Энэ үеэр Ховд аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр 20 гаруй жил ажиллаж, өдгөө Монголын Шүүхийн Ахмадын Холбооны Дэд Тэргүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн Доржийн Тайванхүү, гэр бүлд нь болон шүүхийн ахмадууддаа Ховд аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудын зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм.
  Шүүхийн ахмадууд туршлагаа түгээх аялалыг шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд зочилж, шүүхийн ахмадуудын уулзалтыг хамтран шүүхүүдийн Тамгын газраас хамтран хийж, ажлын туршлага, мэдлэг туршлагаа зузаатгасан чухал үйл явдал өрнөсөн юм.
\"\"
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар

. . .