Иргэний ХХША явцад гаргах зарим хүсэлтүүдийн загварууд
ЗАГВАР
ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
2023 оны 03 сарын 21 өдөр Жаргалант сум
Миний бие Б.Б нь Б.Б-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Б.Б-ын шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:
Миний бие 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Д.О-н хамт ХААН банкны АТМ-д очиж түүний .............. тоот данс руу 3,000,000 төгрөг хийж, Б.Б-ын ХААН банкны ............... тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл хариуцагч Б.Б нь хариу тайлбартаа “Д.Од нь надад урьд зээлсэн мөнгөө өгөөгүй байсан бөгөөд миний данс руу шилжүүлсэн 3,000,000 төгрөг нь Д.О-н надад өгөх ёстой мөнгө байсан юм” гэж маргаж байна.
Д.О нь ямар учраас 3,000,000 төгрөгийг Б.Батын данс руу шилжүүлснийг гэрч Д.О-с тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Д аймаг, Д сум, 1 дүгээр баг, 1 дүгээр байр, 01 тоотод оршин суух, утас: ********, ********** регистрийн дугаартай, Б овогт Д-н О-г гэрчээр асууж өгнө үү.
Гэрчээс асуух асуулт:
- Та нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нарыг таних уу? Садан төрлийн холбоотой юу?
- Таны ХААН банкны ******** тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Б-н ХААН банкны ******** тоот данс руу 3,000,000 төгрөг шилжсэн байна. Та ямар учраас мөнгө шилжүүлсэн бэ?
- Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
Хүсэлт гаргасан: Нэхэмжлэгч Б.Б
Дээрх хүсэлт зөвхөн загвар болно.