Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

 

1926 оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох "Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан юм.

Ховд аймгийн Шүүх нь анх шүүхийн дарга, байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотой одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг харьяалан ажиллахаар зохион байгуулагдсан байна.

1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаас хойш 1993 онд Шүүхийн тогтолцоог шинэчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сонгон шалгаруулж өргөн мэдүүлснээр Монгол улсын Ерөнхийлөгч томилох болсон.

Мөн 1993 оноос Шүүхийн ажлын байгууллага бөгөөд шүүх түүний ажилтны өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, үүрэгтэй Тамгын хэлтэс аймаг нийслэлийн шүүхэд ажиллах болсон.

Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг техникийн ажилд туслуулах, шүүхийн практикийг нэгтгэн судлуулж дүгнэлт хийж байх зорилгоор шүүгчийн туслах, мөн шүүх хуралдааны дотоод журмыг сахиулах, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаа ажиллаж байна.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь дараах бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна

 

Ерөнхий шүүгч Х.Тасхын

https://i.ibb.co/HBbmYjz/Taskhin-shuugch.jpg
 

 

Шүүгч Б.Раушан

https://i.ibb.co/KjDgcdv/Picture-405.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгч М.Эрдэнэ-Оюун

 

Шүүгчийн туслахууд

Ерөнхий шүүгч Х.Тасхын шүүгчийн туслах Ц.Энхтуяа

Шүүгч Б.Раушан шүүгчийн туслах Б.Алтанзаяа

Гүүгч М.Эрдэнэ-Оюун шүүгчийн туслах Ө.Мөнхтуул