-1

\"Үндсэн хууль бидний амьдралд\" илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

2019-11-28 13:18:22    |   79

Улс тунхагласны түүхт 95 жилийн ойд зориулсан \"Үндсэн хууль бидний амьдралд\" илтгэлийн тэмцээнийг Ховд аймгийн Ерөнхий Боловсролын дунд сургуулиудын сурагчдын дунд 2019.11.25-ны өдөр шүүхийн байранд зохион явууллаа. Сурагчдаас 16 илтгэл ирүүлснээс Тэргүүн байранд Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч П.Оюунболд, Дэд байранд Ховд Политехник мэргэжлийн сургуулийн 1-р курсын оюутан Ч.Ариунжаргал, Гутгаар байранд Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Загдхорол нар тус тус шалгарч, ТАЛАРХАЛ, мөнгөн шагнал гардлаа. Шилдэг илтгэл шалгаруулах тэмцээнийг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь сурагчдын эрх зүйн суурь мэдлэг, үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
\"\"

\"\"

. . .