-1

Онлайнаар насанд хүрээгүй гэрч шүүх хуралдаанд оролцуулж байна.

2019-12-05 17:48:20    |   105


      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Онцлох ажил” бол 9 дүгээр сард шүүхийн байранд нээлтээ хийсэн “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө” бөгөөд шүүхийн шатанд насанд хүрээгүй, гэрч, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагдаж байна.
     Шүүх хуралдааны танхимтай Онлайн хэлбэрээр холбогдож, танхимд насанд хүрээгүй гэрч, хохирогч хүүхэд энэхүү тусгайлан тохижуулсан өрөөнөөс шууд холбогдож шүүх хуралдаанд оролцож байгаа нь нийгмийн эмзэг бүлгийн хувьд тэднийг эрсдлээс хамгаалах орчинг шүүхийн шатанд бүрдүүлснээрээ онцлог юм.
 \"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .