ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-09-13 05:41:20 | 982019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ний
өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
1.Б.Батнямын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
2.Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй Ц.Даваанямд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
3.О.Ганчимэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
4.Ш.Уртнасангийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний 16 цаг 00 минут хүртэл хойшилсон.
5.А.Арнагүлийн нэхэмжлэлтэй Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан.
6.С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй О.Анхбаярт холбогдох Гэрээ цуцалснаас үүсэх 5,900,000 төгрөг, олох ёстой байсан ашгийг олж чадаагүйгээс учруулсан гэм борын хохиролд, 6,257,400 төгрөг, төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, учруулсан хохирол 1,104,600 төгөрөг буюу нийт 13,261,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
7.А.Курсхааны нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан.
8.У.Сарантуяагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
9.Ш.Аманкелдийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан.
10.Д.Наранхүүгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
11.Д.Адилбишийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
12.Б.Долгорын нэхэмжлэлтэй Ховд их сургуульд холбогдох, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1538/ШШ2018/00627 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гарч ажилд томилсон өдөр хүртэлх 7 сар 16 хоногийн нийт 5,039,755 төгрөгийн цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан.
Шүүх хуралдааны тойм гаргасан
шүүх хуралдааны нарийн бичгийн даргал Л.Мөнхцоож