ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
2021-04-28 11:44:36 | 111 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, Шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга, ажилтнуудын зөвөлгөөнийг 2021.04.28-ны өдөр хийлээ.
Шүүхийн Тамгын газраас зөвөлгөөнд урилгаар Цахим ZООМ холбоосоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн Технологи, Хэргийн Хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанааг оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системийн ажиллагаа, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем, шүүхийн шийдвэрийн нэгдсэн сангийн хөтлөлт, баяжилттай холбоотой асуудлаар арга зүйн зөвлөмж, чиглэл, зөвөлгөө авч, сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцсан нь үр дүнтэй ажил боллоо. Шүүхийн Тамгын газраас цар тахлын өнөөгийн нөхцөлд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .