ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
2022-12-28 18:24:15 | 114ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
Эрүүгийн хэргийн талаар:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 14 хүнд холбогдох 13 хэрэгт нэмж 354 хүнд холбогдох 256 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 248 эрүүгийн хэргээс 52 хүнд холбогдох 4 хэргийг прокурорт буцааж, 9 хүнд холбогдох 2 хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлж, 2 хүнд холбогдох 1 хэргийг түдгэлзүүлж, 288 хүнд холбогдох 248 хэргийг шийдвэрлэж, 159 хүнд холбогдох 19 хэргийн үлдэгдэлтэй байна.2022 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг 1, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах 3, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах 8, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 62, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 43, хүчиндэх 8, хулгайлах 27, дээрэмдэх 4, залилах 15, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 5, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 10, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах 3, мал хулгайлах 10, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах 2, эрүү шүүлт тулгах 1, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 4, хахууль авах 3, хахууль өгөх 2, хууль бусаар ан агнах 8, хууль бусаар мод бэлтгэх 2, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 27 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.Ял шийтгүүлэгчдийн 247 нь Монгол улсын иргэн, 1 нь гадаадын /Казакстан улс/ иргэн байна.
Ял шийтгүүлэгчдийн боловсролын хувьд: Дээд-49, тусгай дунд-9, бүрэн дунд-73, суурь-56, бага-16, боловсролгүй-18,
Ял шийтгүүлэгчийн насны хувьд: 14-17 насны 8 хүүхэд, 35-аас дээш насны 114 хүн байгаагаас 60-аас дээш настай 4 хүн бусад нь 18-34 насны хүмүүс эзэлж байна.
Ял шийтгүүлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд сурагч 4, оюутан 7, төрийн байгууллагын албан хаагч 16, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан 4, малчин 31, ажилгүй 101, үлдсэн бусад хувь нь ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүс байна.
Шүүхээр ял шийтгүүлсэн 288 хүний 41 хүнийг хорих ялаар, үүнээс 33 хүнийг биечлэн эдлүүлэхээр, нийт ял шийтгүүлэгчдийн 29 эмэгтэй, 8 нь өсвөр насны хүүхэд, 18 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 40 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар, 42 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, 6 хүний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, 139 хүнийг торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 538912000 төгрөг байна.
2022 онд 210 гүйцэтгэх хуудас бичигдэж 367699000 төгрөг, үүнээс 168 гүйцэтгэх хуудсыг албадан биелүүлж 196486000 төгрөг төлөгдөж, 42 гүйцэтгэх хуудасны 171213000 төгрөг төлөгдөөгүй байна.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн зөвшөөрөлгүйгээр 4, яллагдагчаар цагдан хорих 8, яллагдагчаар цагдан хорихоос татгалзсан 6, шилжүүлэн цагдан хорих 6, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан 28, шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзсан 6, өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн 7, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдолд гаргасан гомдол 10 шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн талаар:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 395 хэргийг хүлээн авсан нийт 395 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-31, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-73, 5.13 дугаар зүйлээр /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-4, 8.6 дугаар зүйлээр /Хулгайлах/-7, 6.20 дугаар зүйлээр / Хүүхдийн эрхийг зөрчих /-2, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-275 хэргийг тус тус шийдвэрлэжээ. Торгуулсан 63, үүнээс эмэгтэй 15, торгуулийн нийт дүн 7590000 төгрөг, баривчлагдсан 324 хүн үүнээс эмэгтэй 7, шийтгэлээс чөлөөлсөн 8, шийтгэлийг хүчингүй болгосон 8 байна.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянасан 39: Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлээр / Эд хөрөнгө устгах, гэмтээх/ 1, 11.15 дугаар зүйлээр / Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих/ 1, 14 дугаар зүйлээр / Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/ 33 үүнээс шийтгэлийг хэвээр үлдээсэн 4, хүчингүй болгосон 28, өөрчилсөн 7 байна.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол, эсэргүүцэл гаргасан 30, үүнээс Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 17, өөрчлөлт оруулсан 5, хүчингүй болгосон 8 байна.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн шийтгэвэр мөн эрх бүхий албан тушаалтны шийтгэвэрт гаргасан гомдол, эсэргүүцэл 23, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай захирамжид гаргасан эсэргүүцэл 1 тус тус байна.
. . .