ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ, ДАРВИ СУМДААС СОНГОГДСОН ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-02-14 14:13:01 | 202 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа тэргүүтэй Ажлын хэсэг шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд хүргэх ажлын хүрээнд Ховд аймгийн Зэрэг, Дарви сумдад ажиллахдаа тус сумдаас сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам болон иргэдийн төлөөлөгчийн хуульд заасан эрх, үүрэг оролцооны талаар холбогдох мэдээллийг өгч, гарын авлага, холбогдох материалаар хангалаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .