-1

ДӨРГӨН СУМАНД АЖИЛЛАВ

2024-03-20 00:00:00    |   208

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Дөргөн суманд ажиллав.

    Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Дөргөн сумын Соёлын төвд сумын ард иргэдтэй уулзалт хийж, шүүхийн байгууллагаас хэрэгжүүлсэн 2023, 2024 оны үйл ажиллагааны мэдээ, мэдээллийн талаар танилцуулж, ард иргэд Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хэрхэн хангах, цахим болон бусад хэлбэрээр шүүхийн талаар мэдээлэл авах боломж, нөхцлийг танилцуулж, ард иргэдийн сонирхсон асуултанд хариулж, гарын авлага, тараах материалаар хангаж, шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсаар санал авч ажиллав. Сумын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийж, ард иргэдийг шүүхийн талаархи мэдээ, мэдээллээр хангаж ажиллах, шүүхийн үйлчилгээг хүргэхэд цаашид анхаарах асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

. . .