-1

ШҮҮГЧИЙН ЗАРЛИГ ГАРДУУЛЛАА

2024-03-26 00:00:00    |   222

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар зарлигаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Жамбалын Отгонхишигт Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагааг Ховд аймгийн шүүхийн байранд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

     Ёслолын ажиллагаанд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, албан хаагчид, урилгаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад шүүгч Д.Алимаа, Б.Дамба, хамтран ажилладаг аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд, шүүгч Ж.Отгонхишигийн гэр бүл, аав, ээж, дүү, ахан дүүсийн төлөөлөл оролцлоо.

    Шүүгч Ж.Отгонхишиг нь Ховд аймгийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, 2004 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах зэрэг ажил, албан тушаалд томилогдон ажиллаж, 2012 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгч, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, 2021 оны 03 дугаар сарын 01-нээс өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн,

     Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон байна.

. . .