МАНХАН СУМААС СОНГОГДСОН ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙЛЭЭ
2024-04-05 00:00:00 | 159Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Манхан сумаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан тусгайлсан сургалтыг сумын Соёлын төвд зохион байгууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах хуулийн шаардлага, эрх зүйн чадамж, эрх үүрэг, тангараг өргөх журам, шүүх хуралдааны үе дэх оролцоо, дүгнэлт гаргах, хориглох зүйл, хөлс олгох, томилолт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав. Тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтанд нийт 45 иргэн сонгогдсон байна.
. . .