-1

Шүүхийн захиргааны ажилтнуудад Монгол бичгийн сургалт зохион байгууллаа.

2024-04-12 00:00:00    |   204

Монгол Улсын Засгийн газрын газраас 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах зорилгоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталж, орон даяар үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2024 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан дотоод сургалтын хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн захиргааны ажилтнуудын хүсэл сонирхлыг нь дэмжих зорилгоор монгол бичгийн сургалтыг явуулав.

. . .