-1

ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

2024-04-15 00:00:00    |   135

     Шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй бие даасан байдлаар зохион байгуулахад шүүх, шүүгчийн аюулгүй, хараат бус байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг сахиулах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албыг удирдан зохион байгуулж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэн, 5 жилийн хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллаж, цагдаагийн газрын удирдах албан тушаалд дэвшин томилогдож, албан үүргээ хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан, Цагдаагийн хошууч Д.Даваахүүд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас "ТАЛАРХАЛ" гардуулж, ажлын амжилт хүсэн ерөөв.

. . .