БАЙГУУЛЛАГЫН ӨМЧ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
2024-09-04 00:00:00 | 46Ховд аймагт Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газраас төсөвт болон төрийн өмчит байгууллагуудын холбогдох албан хаагчдад зориулсан сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Аймгийн Нутгийн захиргааны ордонд зохион байгууллаа. Тухайн сургалтанд тус шүүхийн тамгын газрын дарга болон шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, Үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам, гишүүн нягтлан бодогч Б.Мөнхбаяр, нярав А.Батхишиг нарын албан хаагчид хамрагдлаа.
Сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журам, төрийн өмчийн зүй зохистой ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хөрөнгийг актлах, данснаас хасах, шинээр хөрөнгө бэлтгэхтэй холбоотой харилцааны эрх зүйн зохицуулалт, байгууллагын Өмч хамгаалах зөвлөлийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нэг мөр ойлголт, аргачлалыг зааж, холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах талаарх мэдлэг, ур чадварыг олголоо.