-1

ГАВЪЯАТ ХУУЛЬЧ Ч.ДОРЖГОЧОО АГСАНЫ

2024-07-19 00:00:00    |   75

     "Хуульчийн өдөр"-ийг тохиолдуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн Тамгын газраас шүүхийн байранд байршуулсан Ховд аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан БНМАУ-ын "Гавъяат хуульч" Чимидийн Доржгочоо агсаны дурсгалыг алдаршуулахаар бүтээн босгосон "ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР"-т хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн шүүхийн захиргааны албан хаагчид болон урилгаар тус шүүхийн ахмад шүүгч Д.Алимаа, Б.Дамба нар оролцож, дурсамжаа хуваалцлаа.

     Чимидийн Доржгочоо нь Ховд аймгийн шүүхийн даргаар 1968-1972 онд үр бүтээлтэй ажиллаж, тус шүүхийг амжилттай удирдан манлайлж байх хугацаанд улсад 5 удаа 1-3 байр жил дараалан эзэлсэн амжилтыг гаргаж байсан бөгөөд он удаан жилийн хөдөлмөрийн гавъяагаа төр засгаараа үнэлүүлж, БНМАУ-ын "Гавъяат хуульч" хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртэж, үлгэрлэл дууриалалаа мөнхлөн үлдээсэн эрхэм их хүмүүн билээ.

. . .