-1

"НОТЛОХ БАРИМТЫГ ЦУГЛУУЛАХ, ҮНЭЛЭХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙВ

2024-10-29 00:00:00    |   44

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2024 оны байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам “Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны албан хаагчдад дотоод сургалтын хөтөлбөрийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулж, хууль эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх процесс ажиллагаанд нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх, үнэлэх зэрэг асуудлаар онолын болон практик мэдлэг олгосон чухал ач холбогдолтой сургалт боллоо.

. . .