-1

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-08 00:00:00    |   3

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дугаар тогтоолоор “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, баримтын загвар”-ыг шинэчлэн баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдүүлж эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Цэрэннадмид, шүүгчийн туслах О.Ням-Адъяа нар “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар нийтлэг аргачлал, баримтын загварт шинээр орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, анхаарах асуудлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсөн үр дүнтэй сургалт боллоо.

. . .