-1

СУМДЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АЛБАН ХААГЧДАД ШҮҮХИЙН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ХИЙЛЭЭ

2024-11-27 00:00:00    |   1

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн нийт 17 сумын Засаг Даргын Тамгын газрын хууль эрх зүйн албан хаагчдад зориулсан тусгайлсан сургалт, өдөрлөгийн арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Аймгийн "Нутгийн захиргааны ордон"-ны Иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтаар шүүхийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал, цахим шүүхийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, хууль эрх зүйн албан хаагчидтай цаашид хамтран ажиллах цахим группийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллахаар боллоо.

. . .