ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА
2024-11-28 00:00:00 | 37Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан "Сумдын хууль эрх зүйн албан хаагчдад зориулсан тусгайлсан сургалт, өдөрлөгийн үеэр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ө.Мөнхтуул "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа" болон "Захиргааны ерөнхий хууль" сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийж, сургалт, өдөрлөгт оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, холбогдох хуулийн онцлог зохицуулалтын эрх зүйн талаар мэдээ, мэдээлэл өглөө.
. . .