ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙВ.
2024-11-28 00:00:00 | 202024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн Тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын А/301, 186 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-г танилцуулж Ховд аймгийн шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд зохион байгуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын анхан шатны шуурхай арга хэмжээг хэрхэн авах талаар мэдээлэл, сургалт өгч, гарын авлага, тараах материалаар хангаж, болзошгүй халдлагаас сэргийлэх арга техникийн сургуулилт үзүүлж, арга зүйгээр хангаж ажиллав.