ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-10 00:00:00 | 18Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа шүүхийн захиргааны ажилтнуудад Эрүү, Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, давж заалдах журмаар гомдол гаргах журам, тооцох хугацаа, хавтаст хэргийн эмх цэгц, дэс дараалал, бүрдэл, анхан болон давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн эрхийг хангах, хэргийн хугацаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд анхаарах асуудал, шүүгчийн туслах ажилтны хийх ажиллагаанд хэрэгжүүлэх ажлын явц зэрэг асуудлаар сургалт зохион байгуулж, харилцан ярилцлага хийлээ.
Сургалт-ярилцлагад шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, сонирхсон асуудлаар хариулт авч, мэдлэгээ арвижуулсан өгөөжтэй сургалт боллоо.