-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2025-04-10 00:00:00    |   12

Эрүүгийн хэргийн талаар:

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны үлдэгдэл 31 хэрэгт нэмж 83 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 114 эрүүгийн хэргээс 5 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 2 хэргийг түдгэлзүүлж, 76 хэргийг шийдвэрлэснээс 31 хэргийн үлдэгдэлтэй байна.

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах-2, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах-31, хүчиндэх гэмт хэрэг-6, үүнээс бага насны хүүхдийг хүчирхийлэх-5, бусдын эд хөрөнгө хулгайлах-5, дээрэмдэх-1, залилах-3, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах-1, хууль бусаар ан агнах-1, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих-15, бусад-11 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 86 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 3 хүн, 18-21 насны 9, 22-29 насны 20 хүн, 30-34 насны 23 хүн, 35-аас дээш насны 31 хүн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн 86 хүний 13 хүнд хорих ял, 50 хүнд торгох ял, 7 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 8 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 7 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс оногдуулсан торгох ялын нийт хэмжээ 90,410,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 76 эрүүгийн хэргийн улмаас 51 эрэгтэй, 28 эмэгтэй, насанд хүрээгүй 11 хүүхэд, 1 компани, 3 төрийн байгууллагад хохирол учирсан ба 1 хүн нас барж, 39 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 5 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 6 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 395,682,404 төгрөг байна.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 12 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоосон байна.

Тус шүүх нь 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар таслан сэргийлэх арга хэмжээний 7 саналыг хүлээн авсан. 2 хүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн саналыг хүлээн авч, 2 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзсан. 2 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 1 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзаж, 1 яллагдагчийн цагдан хорих хугацаа сунгах саналыг татгалзсан. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ 1 яллагдагчид авч шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн талаар:

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 191 хэргийг, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг өөрчлөх, хүчингүй болгуулах тухай 350 дүгнэлт, нийт 543 зөрчлийн хэрэг хүлээн авч шийдвэрлэсэн байна. 191 зөрчлийн хэргийн 78 хүнд торгох шийтгэл оногдуулж, 113 хүнд баривчлах шийтгэл оногдуулж, нийт 31,200,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

. . .