“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-10 00:00:00 | 17Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” өдөрлөгийг Ховд аймгийн Жаргалант сумын худалдаа үйлчилгээний “ЭВИЙН ХҮЧ” төвд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага, тараах материалиар хангаж, иргэд олон нийтэд шүүхийн үйлчилгээний талаар тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан Ховд "Эвийн хүч" хоршооны гишүүдэд баярлалаа
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР