-1

БУЯНТ СУМАНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ХИЙВ

2025-04-10 00:00:00    |   21

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Буянт суманд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд 2024-2025 онд тус сумдаас сонгогдсон Шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан тусгай сургалтыг зохион байгуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, тангараг өргөх журам, шүүх хуралдаанд оролцох дэг, дүгнэлт хэрхэн гаргах, хуульд заасан чиг үүрэг зэрэг мэдээ, мэдээллийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, тусгай мэдлэг олгон, гарын авлага, тараах материалаар хангаж, шүүхийн Тамгын газрын "Ил захидал"-ыг гардуулан өгч ажиллав. Жаргалант сумаас 53 шүүхийн Иргэдийн төлөөлөгч сонгогдож, нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байна.

. . .