-1

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА ХҮҮХЭД ХАМГААЛАЛЫН БАГТАЙ СУМДАД АЖИЛЛАВ

2025-04-30 00:00:00    |   12

Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн Эрхийн Хууль зүйн хороо, Аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан багийн бүрэлдэхүүнд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа орж, 2025 оны 04 дүгээр сард Ховд аймгийн Манхан, Чандмань, Дөргөн, Мөст, Мөнххайрхан сумдад ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн ажлын чиглэлээр өсвөр насны хүүхэд, сургуулийн сурагчид, өрх гэр бүл, насанд хүрэгчдэд тусгай хөтөлбөрөөр шүүхийн талаархи мэдээлэл хүргэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сөрөг нөлөөлөл, хүүхэд оролцсон гэмт хэргийг бууруулах, арга зам, хамтын ажиллагаа, гэмт хэргийн шалтгаан, нөхцлийн талаархи судалгааг танилцуулж, шүүхийн үйлчилгээний талаархи гарын авлага, тараах материал, зурагт хуудсыг сургалтанд оролцогчдод гардуулж, иргэдээс шүүхийн үйлчилгээний

талаархи сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллав. Шүүхийн байгууллагаас сумдад газар дээр нь хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа сурталчилж байгаад сумын ард иргэдээс талархал илэрхийлж байлаа.

. . .