-1

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

2018-07-05 12:09:30    |   88

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу зарим шүүхийн Ерөнхий шүүгчдээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Иймд дор дурдсан шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2018 оны 07 дугаар 16-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.
Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүхүүд

Нэгдсэн дугаарШүүхийн нэрТомилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо
Иргэний хэргийн анхан шатны шүүх
11Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх1
22Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх1
Нийт2
 
       Томилолтоор ажиллах шүүгч тухайн шүүх байрлах орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:
1. Томилолтоор ажиллах тухай хүсэлт;
2. Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.
Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008037, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

. . .