-1

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

2018-07-19 19:09:29    |   86

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасан. Уг шагналыг гардуулах ёслол өнөөдөр (2018.07.19) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
\"\"

     Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж шагнал хүртсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж баяр хүргэж үг хэлэхдээ \"Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнуулсан Та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Монгол Улсад шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаанд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сүүлийн 5 жилд илүү чармайн ажилласныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Олон улсын шинжээч, судлаачид ч ингэж дүгнэсэн. 2013 оноос хойш Монгол Улсын бүх аймагт ажиллаж, иргэдтэй уулзахад шүүхийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Шүүхийн үйлчилгээ сайн хүрч байгаа, шинэтгэл үр дүнгээ өгч байгаа, шийдвэр шударга байгаа гэж олон хүн хэлсэн нь олон нийтийн үнэлгээ, шагнал юм. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын тоо өсөж байна. Энэ бол Монгол Улсын Төрийн тэргүүн Та бүхний хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл юм” гэв.
     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнуулсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.
      Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дулмаагийн Оюундарь, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржпаламын Сугар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Тогтохын Туяа, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Данзангийн Эрдэнэбилэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бадарчийн Сайханцэцэг, Ахмад шүүгч Дашдоржийн Цэрэндулам нарыг шагналаа.
\"\"
\"\"
\"\"
\"\"
      Алтан гадас одонгоор Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчлэгч Пагмын Баяраа, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Чимидийн Болдбаатар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Занын Доржнамжин, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхамжавын Мөнхцэцэг, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шарын Оюунгэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэвээндоржийн Алтанцэцэг, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Намжилдоржийн Мөнхбаяр, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Базарсадын Нацагдорж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Балжирхүүгийн Энхтайван, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Данжаадын Уранчимэг нарыг шагнасан юм.
\"\"
     Хөдөлмөрийн хүндэт медалиар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Намдагсүрэнгийн Батчимэг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Цэвэгийн Ганхуяг, Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч Өрөгийн Сувдаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бямбаюугийн Цолмонгэрэл, Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт нярав Марлины Пагамсүрэн, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч Мягмарын Пагма-Оролмаа нарыг шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.
 \"\"
\"\"
\"\"
     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдгээр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын өндөр настан Түдэвийн Нямаа, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газарт шүүгчийн туслах Шаравдоржийн Далхаасүрэн нарыг шагнасан юм.
\"\"
\"\"
\"\"
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг \"Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25, Чингэлтэй дүүргийн шүүхийн 25 жилийн ойг тохиож байгаа үед энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Би 31 жил тасралтгүй шүүгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд шүүхийн 13680 шийдвэр, 200 мянга орчим эрх зүйн акт гаргажээ. Энэхүү шагнал өмнөх ажлыг минь үнэлснээс гадна шударга ёсны үйлчилгээг улам сайн гүйцэтгэхийг даалгалаа. Хамт олон, гэр бүлдээ баярлалаа” гэв.
\"\"
Алтан гадас одонгоор шагнуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Намжилдоржийн Мөнхбаяр талархсан сэтгэгдлээ илэрхийлж \"Миний бие шүүхийн системд 28 жил, үүнээс шүүгчээр 23 жил ажиллажээ. Үе үеийн сайхан хамт олныхоо тус дэмээр төрийн дээд одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Мэргэжил нэгт шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууддаа ажил үйлсийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.
Төрийн дээд одон медалиар шагнагдсан шүүгч ажилтнууд, ахмад шүүгчдэд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхныг хүсье

. . .