“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2018-08-07 11:10:54 | 83 \"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу \"Нээлттэй шүүх” арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд 6 удаагийн тус арга хэмжээг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “БАРУУН БҮСИЙН” ТӨВ захын ХААН банкны хажууд зохион байгууллаа.
Тус \"Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаанд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас өдөрлөгт ирсэн иргэдэд шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, 75 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө үзүүлж, 50 гаруй иргэдээс шүүхийн шүүхийн өнөөгийн ажил үйлчилгээний талаар судалгаа авч, 8 иргэний нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэж, гарын авлагаар хангаж ажиллаа.
6 дахь удаагийн \"Нээлттэй шүүх” арга хэмжээнд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн шинэтгэлийн үйл явц хийгээд шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, иргэдтэй харилцан санал солилцож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .