-1

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА “АВИЛГЫН ЭСРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-03-29 22:14:40    |   99

Тус шүүхийн 2019 оны “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод сургалт”-ын хөтөлбөрийн хүрээнд “Авлигын эсрэг” сэдвээр 2019.03.23-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг \"Авлигын эсрэг” сургалтын сургагч багш Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа хөтлөн явууллаа.
Сургалтад тус шүүхийн шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд “Авлигын эсрэг” хууль, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хууль хэрэглээ, шүүхийн практик болон ажилтнуудын авлигын эсрэг мэдлэгийг гүнзгийрүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвар, авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой сургалт болсон юм.

\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .