БАРУУН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2019-05-08 16:45:11 | 168БАРУУН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН
СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Баруун бүсийн шүүхүүдийн спортын наадмыг Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олон “Очирваань-2019” нэрийн дор 2019.05.02-2019.05.05-ны өдрийн хооронд Завхан аймагт зохион байгууллаа. Баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, дартс, усанд сэлэлт гэх 6 төрлөөр өрсөлдлөө.
Ховд аймгийн шүүхийн баг тамирчид 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Алтан медаль, 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Хүрэл медаль, эмэгтэй шатрын төрөлд Алтан медаль, шүүгчдийн дунд зохион байгуулсан шатрын төрөлд Алтан медаль, эрэгтэй ганцаарчилсан теннисийн төрөлд Алтан медаль, багийн усанд сэлэлтийн эрэгтэй төрөлд Хүрэл медаль тус тус хүртэж, багийн дүнгээр Гутгаар байр эзэлж, амжилттай оролцлоо.
Спортын наадамд оролцож, өрсөлдсөн баг тамирчиддаа баяр хүргэе.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .