ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-05-17 10:07:06 | 101ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас \"Монгол Улсад дагнасан шүүх Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-г батлан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж эхэлсэн.
Үүний хүрээнд тус шүүхийн шүүгч, тамгын газрын ажилчдын дунд 2019.05.17-ны өдөр Дартсын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Дартсын эрэгтэй төрөлд 11 тамирчин, эмэгтэй төрөлд нь нийт 20 тамирчин овсгоо самбаагаа уралдуулан өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс, эмэгтэй төрөлд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам нар тэргүүн байр эзэлж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .