-1

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2019-05-22 14:16:19    |   162

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, 2019 оны шүүхийн Тамгын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлага, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх алба, тойргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан нөхөрсөг уулзалтыг 2019.05.21-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.  Хамтарсан уулзалтанд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслах ажилтнууд, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон шүүхийн захиргааны бусад ажилтнууд оролцож, 2016-2019 оны оны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны биелэлтийн судалгааг шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус тус дэлгэрэнгүй танилцуулж, 2 талаас шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахад тохиолдож байгаа бэрхшээлийн талаар харилцан ярилцан, санал солилцож, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 онд “Хамтран ажиллах төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .