-1

ШҮҮХИЙН АХМАД ШҮҮГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ҮЙЛСЭД ОРОЛЦОЖ БАЙНА.

2019-05-22 14:22:47    |   168

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн үйл ажиллагааг иргэдэд өргөнөөр сурталчлах ажлыг Шүүхийн Ахмадын Холбооны Ховд аймаг дахь салбартай хамтран ажиллах Ажлын төлөвлөгөөний дагуу оны эхнээс тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
Ховд аймгийн шүүхэд Ардын хэсгийн шүүхийн шүүгч, шүүхэд нарийн бичгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан, шүүхийн ахмад шүүгч Сэгчингийн Долгорсүрэн Ховд аймгийн Жаргалант сумын эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд, гэртээ үр хүүхдээ асран хүмүүжүүлж, тэр бүр шүүхийн талаархи мэдээ, мэдээлэл авч чаддаггүй нийгмийн хэсэгт зориулсан хуулийн анхан шатны сургалт, мэдээ, мэдээллийг зорилтот бүлгийн зарим иргэдэд хүргэх ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран, хийж байна.
Ахмад шүүгч С.Долгорсүрэн нийгмийн зорилтот бүлэгт тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл өгөхийн зэрэгцээ, иргэдийн хуульд заасан эрх, үүрэг, шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, эрхээ хэрхэн хамгуулуулах зэрэг сэдвүүдээр иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг, мэдээлэл олгох ажлыг амжилттай зохион байгуулж байгаад талархалтай байна.   
\"\"
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .